ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

Өнөөдөр 2025.09.23. Энэ оны 266 дахь өдөр бөгөөд он дуусахад 99 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 39 минутад мандаж, 18 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын дохионы хэлний өдөр тохиож байна. Улс орнуудаас Литвад өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах өдөр бол Киргизэд Киргиз хэлний өдөр, Саудын Арабд Үндэсний баярын өдөр, Брунейд багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Шведийн зохиолч Пер Улов Энквист, Польшийн жүжигчин Януш Ежи Гайос, Испанийн дуучин Хулио Иглесиас, Америкийн рок хөгжимчин Брюс Спрингстин, Италийн хөлбөмбөгч Паоло Росси зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1848 оны энэ өдөр АНУ-ын иргэн Жон Куртис зажилдаг бохь бүтээжээ.

1923 оны энэ өдөр Болгарт Есдүгээр сарын бослого эхэлжээ.

1981 оны энэ өдөр Канадын Квебекд англи хэл дээрх зурагт хуудсыг хориглож байв.

1989 оны энэ өдөр азербайжан хэл Азербайжан улсын албан ёсны хэл болжээ.

1997 оны энэ өдөр Yandex.Ru хайлтын системийг зарлажээ.

1999 оны энэ өдөр Хятадад хамгийн эртний хөгжмийн зэмсэг болох 9000 жилийн настай лимбэ олдсон байна.

2002 оны энэ өдөр Бельгид хүнд өвчтэй хүмүүсийн нас барахын өмнөх өвдөлтийг хөнгөвчлөх үүднээс өөрсдийнх нь хүсэлтээр нойрсуулах тухай хуулийг баталжээ.

2008 оны энэ өдөр  Android үйлдлийн системийн анхны хувилбарыг танилцуулжээ.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top