ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 24

Өнөөдөр 2025.09.24. Энэ оны 267 дахь өдөр бөгөөд он дуусахад 98 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 40 минутад мандаж, 18 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 16 хэм дулаан, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Программ хангамжийг патентлуулахын эсрэг дэлхийн өдөр, Олон улсын жин тээгчдийн өдөр тохиож байна. Энэ өдөр Киргизэд Гэр бүл, энх тайвны өдөр, Канадад Мод тарих өдөр, Индонез улсад Хөдөө аж ахуйн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн сансрын нисэгч Жон Янг, Оросын жүжигчин Наталья Аринбасарова, Америкийн кино найруулагч, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Брэд Бёрд, жүжигчин Элоиза Мамфорд зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1995 оны есдүгээр сарын 23-25-нд Сүхбаатар хотод хүчтэй цасан шуурга болжээ. Энэ үеэр эрчим хүчний дөрвөн дэд станц унаж, 20 мянга орчим мал, 10 орчим малчин амиа алдаж, хилийн шугамын олон багана унаж, улсад олон сая төгрөгийн хохирол учирчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1724 оны энэ өдөр Парисын Хөрөнгийн бирж байгуулагдав.

1948 оны энэ өдөр “Хонда Мотор” компани үүсгэн байгуулагдав.

1968 оны энэ өдөр Свазиленд НҮБ-д элсжээ.

1998 оны энэ өдөр Францын Лионд анх удаагаа хүний гар шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

2013 онд Пакистанд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1000 орчим хүн амиа алдав.

2014 оны энэ өдөр Энэтхэгийн “Мангалян” станц Ангараг гарагийн тойрог замд оржээ.

2015 онд Хаж мөргөлийн үеэр Мекка орчим шахцалдаан болсны улмаас 760-2400 хүн амиа алдсан гэж үздэг.

2023 оны энэ өдөр АНУ-ын “OSIRIS-REx” сансрын аппарат Бенну солирын хөрсийг дэлхийд авчрав.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top