Өнөөдөр 2025.10.06. Энэ оны 279 дахь өдөр бөгөөд он дуусахад 86 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 57 минутад мандаж, 18 цаг 24 минутад жаргана.
Улаанбаатарт ялимгүй хур тунадастай. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын эмч нарын өдөр, Дэлхийн архитектурын өдөр тохиож байна. Энэ өдөр Шри-Ланкад Багш нарын өдөр, Египетэд Зэвсэгт хүчний өдөр, Иранд Малын эмч нарын өдөр, Солонгост Намрын баяр, АНУ-д Хүүхдийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Шведийн жүжигчин, фото модель Бритт Экланд, Америкийн жүжигчин Элизабет Шу, Малайзын хаан V Мухаммад, Английн хөлбөмбөгч Жое Льюс, Америкийн модель Жордан Миллер, Данийн хөлбөмбөгч Каспер Долберг зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1949: БНМАУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
Мөн БНМАУ ба Кантоны Засгийн газрын хоорондын дипломат харилцааг тасалжээ.
Мөн БНМАУ-ын энх тайвны талынхны үндэсний бага хурал хуралдав. Хурлаар энх тайвныг хамгаалах Монголын байнгын хороо байгуулагджээ.
2009: Монгол Улсын Засгийн газар Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1908 оны энэ өдөр Крит Туркээс тусгаар тогтнож, Гректэй нэгджээ.
1918 онд Польш улс тусгаар тогтножээ.
1920 оны энэ өдөр Кремльд Английн зохиолч Герберт Уэллс, Владимир Ленин нар уулзсан байна.
1960 онд Нью-Йоркт Стэнли Кубрикийн «Спартак» киноны нээлт болжээ. Гол дүрд нь Кирк Дуглас тоглосон билээ.
1973 оны энэ өдөр Шүүлтийн өдрийн дайн эхэлж байв.
1977 оны энэ өдөр “МиГ-29” сөнөөгч онгоцны анхны нислэг болов.
1979 онд Ромын пап II Иоанн Павел түүхэнд анх удаагаа Цагаан ордонд зочилжээ.
2010 оны энэ өдөр Инстаграм апп ажиллаж эхэлжээ.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )