Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

 

Эм, эмийн үнийн мэдээллийн сан (em.hdc.gov.mn) Иргэн та энэ линкээр нэвтэрч ороод худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сангийн байршлыг шууд харж болно.

Энэхүү системд өнөөдрийн байдлаар 2605 -н эмийн сангийн байшил, Монгол улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглагдаж байгаа 2565 эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулаад байна. 


Системийг хэрэглэснээр зөвхөн эмийн үнэ, эмийн сангийн байршлыг хараад зогсохгүй эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэл дээр авч чадах юм.  Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч оруулж өгөөд байна. 


 

Систем дээр харагдаж буй эмийн үнэ бол тухайн эмийн сан борлуулалт хийхэд И-баримтын системд бүртгэгдсэн хамгийн сүүлийн бодит үнэ юм. Ийнхүү эмийн сангууд тухайн эмийг хэдэн төгрөгөөр борлуулж буй мэдээлэл ил болсноор эмийн үнийн зохиомол хөөргөдлийг арилгаж эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамтыг бууруулж чадна гэж үзэж байна.  

Цаашид бид уг системийн хөгжүүлэлт улам нарийн хийгдэж эмийн сангуудын эмийн нөөц, үлдэгдэл, гаалийн үнэ, эм ханган нийлүүлэх байгууллагын үнэ зэрэг мэдээлэл  иргэнд ил тод болно. 

Уг системийг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгал, Сангийн яамны харьяа Санхүүгийн мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2600 гаруй эмийн сан, 10-н эмийн сангийн пос-ын систем хөгжүүлэгч, Аймаг/Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд -ийн оролцоотойгоор 1 сарын хугацаанд хөгжүүлэн хэрэглээнд өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хувь(122.201.23.219) 2025 оны 10 сарын 08

Эмийн тухай мэдээллээрд яах юм бэ. Бүх аптек нэг адилхан өндөр тарифаар хуурамч эм худалдаалж байна. Эмийн чанарыг л анхаараад өг. Өөр хүсэх юм алга. Сая 9 сарын эхээр ханиад хүрээд эмийн сангуудаас нь ханиадны эм гэж багц багцаар нь авч уугаад ямар ч нэмэр алга одоо ч эдгээгүй л байна. Гэтэл нэг монгол эмэгтэй Японд ханиад хүрсэн гэнэ. Тэгээд эмчид үзүүлээд эм бичүүлж авч уугаад орой нь л бие нь хөнгөрөөд сайхан болчлоо гэж байна.

1  |  0
Top