ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 13

Өнөөдөр 2025.10.13. Энэ оны 286 дахь өдөр бөгөөд он дуусахад 79 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 07 минутад мандаж, 18 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Байгалийн гамшгийг бууруулах олон улсын өдөр. Улс орнуудаас Азербайжанд Төмөр замын өдөр бол Тайландад Цагдаагийн өдөр.

Энэ өдөр Америкийн дуучин Сэмми Хагар, Жоуи Белладонна, найруулагч Крис Картер, дуучин, жүжигчин Мэри Осмонд, жүжигчин Келли Престон, Кейт Уолш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Саша Барон Коэн, Өмнөд Солонгосын дуучин, ВТS-ийн гишүүн Пак Жимин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979.10.13: БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1992.10.13: ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1900: Зигмунд Фрейдийн гол ном болох “Зүүдний тайлал” ном гарчээ.

1923: Туркийн нийслэл хот Истанбулаас Анкара руу шилжив.

1938: Оросын найрагч Осип Мандельштамыг хувьсгалын эсрэг үйл ажиллагаанд буруутган дахин баривчилж, хөдөлмөрийн лагерь руу илгээжээ.

1957: Мао Зэдун улсын хуралдааны үеэр “Олон ном унших хэрэггүй” гэж хэлсэн байна.

1958: Паддингтон бамбаруушны тухай анхны ном хэвлэгджээ.

1976: Челябинск саятан хот болж байв.

1998: НАТО Холбооны Бүгд Найрамдах Югослав улсад Косовогоос цэргээ гаргах шаардлага тавьжээ.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top