Өмнөговь аймагт олон улсын 4D ангиллын нисэх буудал байгуулах талаар уулзалт зохион байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 11

 

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд олон улсын нисэх буудал барьж байгуулах асуудлаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Гурван сайхан нисэх буудал”-ын дарга Х.Батболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Золбоо, холбогдох мэргэжилтнүүд, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд болон Бүгд Найрамдах Чех Улсын “Transcon” компанийн төлөөлөл оролцсон ажлын уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр олон улсын 4D ангиллын нисэх буудлыг барьж байгуулах асуудлаар талууд санал солилцож, төслийн боломж, хэрэгцээ шаардлага, техник эдийн засгийн үндэслэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох талаар хэлэлцэв.

Энэхүү уулзалт нь Өмнөговь аймгийн хөгжил, дэд бүтцийн салбарт шинэ шат авчрах, бүс нутгийн тээвэр, логистикийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top