Өнөөдөр 2025.10.28. Энэ оны 301 дахь өдөр бөгөөд он дуусахад 64 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 29 минутад мандаж, 17 цаг 43 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Чех болон Словакд Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтносон өдөр тохиож байгаа бол Украинд Нацистын Германы дарлалаас чөлөөлсөн өдөр юм.
Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч Гарринча, Майкрософт компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс, Ираны зургаа дахь Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, YouTube-ыг үндэслэгч Жавед Карим, Чехийн хөлбөмбөгч Милан Барош зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:
2013 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчлав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийжээ.
2016 оны энэ өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1726 оны энэ өдөр Ирландын нэрт зохиолч Жонатан Свифтийн “Гулливерын аялал” ном хэвлэгджээ.
1918 оны энэ өдөр Чехословак улс Австри-Унгараас тусгаар тогтнов.
1944 оны энэ өдөр Украиныг Гитлерийн булаан эзлэгчдээс чөлөөлжээ.
2007 оны энэ өдөр Аргентины Ерөнхийлөгчөөр Кристина Фернандез ди Киршнер сонгогдож, тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ.
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )