Өнөөдөр 2025.10.29. Энэ оны 302 дахь өдөр бөгөөд он дуусахад 63 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 31 минутад мандаж, 17 цаг 41 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын цус харвалттай тэмцэх өдөр. ОХУ-д өнөөдөр Хамгаалалтын албаны өдөр бол Туркт Үндэсний тусгаар тогтнолын баяр юм.
Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Вайнона Райдер, Оскарын шагналт Ричард Дрейфус, Шведийн дуучин Эрик Сааде, Японы манга зураач ONE, Нидерландын хөл бөмбөгч Филипп Коку, Английн жүжигчин Жанет Монтгомери зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:
1982.10.29: БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Ёндон томилогдов.
1989.10.29: Батлан хамгаалах яамны сайдаар Л.Моломжамцыг томилжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1863 оны энэ өдөр Олон улсын улаан загалмайн нийгэмлэг үүсгэн байгуулагджээ.
1922 онд Бенито Муссолини Италийн Ерөнхий сайдаар томилогджээ.
1923 оны энэ өдөр Туркийн Бүгд найрамдах Улс байгуулагдаж, Мустафа Кемаль анхны Ерөнхийлөгч нь болов.
1929 онд Уолл-Стрит биржийн хямрал гарсан нь түүхэнд “Хар Мягмар гараг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
1945 оны энэ өдөр Нью Йоркт бал худалдаанд гарав. Бал нь патентаа авснаас 57 жилийн дараа худалдаанд гарсан.
1998 онд хамгийн ахмад сансрын нисэгч болох 77 настай Жон Гленн сансарт нисжээ.
2022 оны энэ өдөр Сөүл хотод Хэллоуины баяраар шахцалдаан болсны улмаас 158 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал нас уртасна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )