ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

Өнөөдөр 2025.10.30. Энэ оны 303 дахь өдөр бөгөөд он дуусахад 62 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 32 минутад мандаж, 17 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө 6 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн амьдралын өдөр тохиож байгаа бол Словакт Үндсэн хуулийн өдөр, Африк тивд Африкийн хүнсний аюулгүй байдлын өдөр, Индонезид Үндэсний мөнгөн тэмдэгтийн өдөр, Украинд Хар тамхины наймааны эсрэг өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын охин, фото модель, бизнес хатагтай Иванка Трамп, Аргентины алдарт хөл бөмбөгч Диего Марадона, Өмнөд Солонгосын холимог тулаанч Чой Хон Ман, Египетийн яруу найрагч Абдел Мубарак зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1905 оны энэ өдөр Оросын анхдугаар хувьсгал эхэлжээ.

1937 оны энэ өдөр Хермес солир дэлхийд 780 мянган км зайд ойртож ирэв.

1938 оны энэ өдөр АНУ-ын CBS радио Херберт Уэллсийн “Дэлхийн дайн” зөгнөлт романыг жинхэнэ бодит үйл явдал мэт дамжуулж эхэлсэн тул олон мянган хүн үймж сандран, орон гэрээ орхин зугтжээ.

1941 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ЗХУ-д тусламж болгон нэг тэрбум ам.доллар олгох шийдвэр гаргажээ.

2013 оны энэ өдөр бейсболын “Бостон Ред Сокс” баг 1918 оноос хойш 95 жилийн дараа анх удаагаа лигийн аварга болов.

2014 онд Швед Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн анхны ЕХ гишүүн орон болжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ   

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top