Говь+ус хөтөлбөрийн хүрээнд гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 31

 

Говь+ус хөтөлбөрийн хүрээнд гадаргын усыг хуримтлуулах, байгалийн усыг техникийн аргаар тогтоож хүрээлэн орчны эко системийг хамгаалах, газар тариалан, мал аж ахуй, бэлчээр усжуулалт, нүүдлийн шувуудын дамжин өнгөрөх бүс нутаг болох, зэрлэг амьтны усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөв цөөрөм байгуулах ажил хийгдэж байна.

2021-2025 онд орон нутгийн төсөв болон уул уурхайн санхүүжилтээр 9 сумын нутаг дэвсгэрт нийт 12 хөв цөөрөм бий болгоод байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top