Өнөөдөр 2025.11.04. Энэ оны 308 дахь өдөр бөгөөд он дуусахад 59 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 40 минутад мандаж, 17 цаг 32 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 7 хэм дулаан, шөнөдөө 6 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын шинжлэх ухаан, энх тайвны баярын өдөр. Италид Үндэсний нэгдлийн өдөр, Тонгад Үндсэн хуулийн өдөр, Панамд Төрийн далбааны өдөр, Египетэд Хайрын баяр, Иранд Оюутны баярын өдөр.
Энэ өдөр Их Британийн жүжигчин Жастин Уоддэлл, Португалын хөлбөмбөгч Луиш Фигу, Америкийн Оскарын шагналт жүжигчин Мэттью МакКонахи, Японы холимог тулаанч Кэнжи Осава, Өмнөд Солонгосын “BigBang” хамтлагийн гишүүн T.O.P зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1938 оны энэ өдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагджээ.
1942 оны энэ өдөр Зөвлөлтийн улаан армид тусламжийн гурав дахь цувааг илгээжээ. Сайд Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ц.Дамдинсүрэн зэрэг төлөөлөгчид 236 вагон тусламжийн цувааг хүргэсэн байна.
2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ерөнхий сайд асан Д.Содномд төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртээв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1921 оны энэ өдөр Токиод Японы Ерөнхий сайд Такаши Харагийн амь насанд халджээ.
1922 оны энэ өдөр Египетэд Тутанхамон фараоны бунхныг олов.
1946 оны энэ өдөр ЮНЕСКО байгуулагджээ.
2008 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялалт байгуулсан байна.
2017 оны энэ өдөр Саудын Арабд авлигын хэргээр 11 ханхүүг баривчилжээ.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )