ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 10

Өнөөдөр 2025.11.10. Энэ оны 314 дахь өдөр бөгөөд он дуусахад 51 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 49 минутад мандаж, 17 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм хүйтэн, шөнөдөө 13 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн энх тайвны төлөөх шинжлэх ухаан, хөгжлийн өдөр, Олон улсын нягтлан бодох тооцооны өдөр, Дэлхийн залуучуудын өдөр тохиож байна. Өнөөдөр Индонезид Баатруудын өдөр, АНУ-д Тэнгисийн явган цэргийн корпусын өдөр, Аргентинд Уламжлалын өдөр, Бразилд Улаан буудайн баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев, Америкийн кино найруулагч Роланд Эммерих, жүжигчин, модель Ванесса Эйнжел, Маккензи Фой, Өмнөд Солонгосын дуучин Лео зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан ч зөвшөөрөөгүй байна.

1971 оны энэ өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн 10 дугаар Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов.

Мөн БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчилжээ. БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элссэн байна.

Түүнчлэн энэ өдөр БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1885 оны энэ өдөр Германы инженер Готлиб Даймлер, Вильхельм Майбах нар модонд дугуйнд дотоод шаталтын хөдөлгүүр суулгаж, анхны аяллаа хийжээ.

1951 оны энэ өдөр Франц, Их Британи, АНУ, Турк улсууд Ойрх Дорнодын аюулгүй байдлын хөтөлбөрийг зөвшилцжээ.

1961 оны энэ өдөр Сталинград хот Волгоград болжээ.

1983 оны энэ өдөр Компьютерын аюулгүй байдлын хурал дээр Фред Коэн анхны компьютерын вирусийг танилцуулжээ.

1994 онд Ирак Кувейтын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

2022 оны энэ өдөр Европын парламент Хорватыг Шенгений бүсэд элсүүлжээ.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top