ӨГЛӨӨНИЙ МЭНД

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 13

Өнөөдөр 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр. Өнөөдөр 2025 оны 317 дахь өдөр бөгөөд он дуусахад 48 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний наран 07 цаг 55 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана.

Өнөөдөр олон улсын сайн үйлсийн өдөр тохиож байна. Энэ өдөр “Гэлэнмаа” киногоор алдаршсан жүжигчин Вуди Голдберг, Америкийн хошин шогч, ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч Жимми Киммел, Шотландын нэрт жүжигчин Жерард Батлер, Британийн талбайн теннисч Эмма Радукану нар мэндэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

1918 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон холбоотон гүрнүүд Османы эзэнт улсын нийслэл Константинополь хотыг эзлэв.

1947 оны энэ өдөр ЗХУ алдарт “АК-47” автомат бууг зохион бүтээж дуусав.

1994 оны энэ өдөр Швед улс бүх нийтийн санал хураалт явуулж Европын холбоонд гишүүнээр элсэхээр болов.

1995 оны энэ өдөр Мозамбик улс Британийн эзэнт гүрний колонид байгаагүй ч Хамтын нөхөрлөлийн нийгэмлэгт гишүүнээр элсчээ.

2001 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш зарлиг гаргаж алан хядах ажиллагааны эсрэг дайн зарлав.

2013 оны энэ өдөр Хавай муж ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.

2015 оны энэ өдөр Францын нийслэл Парис хотод дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа эмх замбараагүй байдал ноёлов. Исламын улс бүлэглэл Парис хотын таван хэсэгт алан хядах ажиллагаа зохион байгуулж 130 орчим хүний амь насанд хүрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top