Өнөөдөр 2025.11.24. Энэ оны 328 дахь өдөр бөгөөд он дуусахад 37 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 09 минутад мандаж, 17 цаг 08 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 4 хэм хүйтэн, шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Арктикт Далайн морины өдөр. Тажикистанд Төрийн далбааны, Туркт Багш нарын өдөр юм.
Энэ өдөр Америкийн жүжигчин, кино продюсер Лола Глодини, Даниэл Николет, Мередит Паттерсон, Кэтрин Хейгл, Оросын дуучин, жүжигчин Светлана Светикова, Мария Козакова зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921 оны энэ өдөр намын төв хорооны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө.Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар шийдвэрлэжээ. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ.
1998 оны энэ өдөр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1937 оны энэ өдөр Ленинградад дорно дахины судлаачдыг бууджээ.
1961 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох тухай тунхаглал гарсан юм.
1963 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг хөнөөсөн хэргийн цорын ганц сэжигтэн Ли Харви Освальдыг өөр шорон руу шилжүүлэх үеэр үхлийн шарх авчээ.
2015 оны энэ өдөр Сирид Оросын “Су-24” онгоцыг Туркийн “F-16C” сөнөөгч онгоц сүйрүүлж, ОХУ, Туркийн харилцаа муудсан билээ.
Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )