Өнөөдөр 2025.11.26. Энэ оны 330 дахь өдөр бөгөөд он дуусахад 35 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 12 минутад мандаж, 17 цаг 07 минутад жаргана.
Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 13 хэм хүйтэн, шөнөдөө 18 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргасан өдөр.
Мөн дэлхийн улс орнуудаас Энэтхэг, Гүрж, Абхазад Үндсэн хуулийн өдөр.
Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Тина Тёрнер, Оросын балетчин Алиса Строгая, Италийн жүжигчин, улстөрч Чиччолина, Украины улс төрийн зүтгэлтэн, түүхч Дмитрий Табачник, Оросын жүжигчин, дуучин Антон Макарский, Английн хөлбөмбөгч Жуниор Станислас, Филиппиний дуучин, жүжигчин Анжелин Куйнто, Америкийн сагсан бөмбөгч Эвери Брэдли, Английн дуучин, жүжигчин Рита Ора зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1924 оны энэ өдөр БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргажээ. Анхдугаар үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтсон юм. Мөн улсын сүлд, далбаа, тамга зэргийг батлав.
1960 оны энэ өдөр Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт түүхэнд хамгийн өндөр буюу 130 сая төгрөг хүрсний 20 хувийг БНМАУ-ын гадаад худалдаа эзэлж байлаа.
1974 оны энэ өдөр БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой болов.
Мөн энэ өдөр БНМАУ-ын ХАА-н гавьяат механикжуулагч цолыг Ц.Шатарт анх олгожээ.
БНМАУ-ын ойн гавьяат ажилчин цолыг Н.Гомбожавт анх олгожээ.
Мөн Сүхбаатар аймагт хилийн отряд байгуулагджээ.
1990 оны энэ өдөр БНМАУ-ын Боловсролын яамны сайд Н.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлав. Хоёр тал “БНХАУ болон БНМАУ-ын 1991-1995 оны боловсролын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зуржээ.
Мөн оны энэ өдөр Хятадын олон улсын худалдааны ӨМӨЗО дахь худалдааны салбар Хөх хотын улсын худалдааны ордонд “БНМАУ-ын экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, арилжааны нийт дүн 870 мянган юаньд хүрэв.
2012 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, яруу найрагч Ц.Бавуудорж, математикч Т.Жанлав, Р.Энхбат, Ч.Алтаннар, О.Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээжээ.
Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 1 )
Улс тунхагласны өдөр баярын мэнд