Өнөөдөр 2025.12.01. Энэ оны 335 дахь өдөр бөгөөд он дуусахад 30 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 19 минутад мандаж, 17 цаг 04 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 20 хэм хүйтэн, шөнөдөө 26 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр, Өмнөд туйлын өдөр. Панамд Багш нарын баяр, Украинд Прокуроруудын өдөр, АНУ-д Иргэний агаарын эргүүлийн өдөр, Чадад Эрх чөлөө, ардчиллын баяр, Португалд Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон өдөр аж.
Энэ өдөр уран, цирконий, титан, церий зэрэг химийн элементийг нээсэн Германы химич Мартин Хенрих Клапрот, Өмнөд туйлд анх хөл тавьсан судлаач Карстен Борхгревник, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Георгий Жуков, Нью-Йоркийн алдарт ихэр цамхаг болох Дэлхийн худалдааны төвийн зураг төслийг гаргасан архитектор Минорү Ямасаки, Колумбын хар тамхины хаан Пабло Эскобар зэрэг алдартны мэндэлсэн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1887 оны энэ өдөр Шерлок Холмсын тухай анхны ном “Час улаан судалгаа” уншигчдын хүртээл болов.
1891 онд Жеймс Нейсмит сагсан бөмбөгийг зохиожээ.
1913 оны энэ өдөр Латин Америк болон бөмбөрцгийн өмнөд талын анхны газар доорх метро Буэнос-Ариэс хотод ашиглалтад оров.
1959 онд Өмнөд туйлыг цэргийн зорилгоор ашиглахыг хориглосон Өмнөд туйлын гэрээ байгуулагдав.
1988 онд НҮБ арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон зарлажээ.
2006 оны энэ өдөр БН Өмнөд Африк Улс ижил хүйстний гэрлэлтийн тухай хууль баталсан Африкийн анхны улс бол.
2019 оны энэ өдөр Хятадын Ухань хотод коронавирусний халдвар дэгдэж эхлэв.
Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )