ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 02

Өнөөдөр 2025.12.02. Энэ оны 336 дахь өдөр бөгөөд он дуусахад 29 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 20 минутад мандаж, 17 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 19 хэм хүйтэн, шөнөдөө 30 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Боолчлолыг устгах олон улсын өдөр, Дэлхийн ирээдүй судлалын өдөр тохиож байгаа бол Энэтхэг Байгаль орчны бохирдлоос сэргийлэх өдөр, Иран Үндсэн хуулийн өдөр, Куба Хувьсгалт Зэвсэгт хүчний баяр, АНЭУ Тусгаар тогтнолын өдөр, Лаос Үндэсний баяраа тэмдэглэж байна.

Өнөөдөр неоимпрессионизмыг үндэслэгч Францын зураач Жорж-Пьер Сёра́, өнгөт зурагтны системийг боловсруулсан инженер Питер Карл Голдмарк, дуурийн алдарт дуучин Мариа Каллас, Италийн загвар зохион бүтээгч Жанни Версаче, Америкийн жүжигчин Люси Лью, Грэмми шагналын эзэн, дуучин, бүжигчин Бритни Спирс зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1409 оны энэ өдөр Германы Лейпцигийн их сургууль нээгджээ.

1804 онд Наполеон Бонапарт өөрийгөө Францын эзэн хаанаар өргөмжлөв._

1766 оны энэ өдөр Шведийн парламент Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг баталснаар дэлхий дээр анх удаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуульчилжээ.

1908 оны энэ өдөр хоёр настай Пу И Хятадын эзэн хаан болов.

1976 онд Фидель Кастро Кубын ерөнхийлөгч болжээ.

1982 оны энэ өдөр АНУ-ын иргэн Барни Кларк хиймэл зүрх шилжүүлэн суулгуулсан анхны өвчтөн болов.

1991 оны энэ өдөр Канад, Польш улсууд Украины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны хоёр улс болжээ.

1993 онд хар тамхины хаан гэгддэг Пабло Эскобарын амийг хөнөөжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top