Өнөөдөр 12 дугаар сарын 20. Өнөөдөр жилийн 354 дэх өдөр бөгөөд он дуусахад 11 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 08 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана.
Өнөөдөр олон улсын эв санааны нэгдлийн өдөр тохиож байна. Мөн түүнчлэн Макаод БНХАУ-ын тусгай захиргааны бүс болсны ойн өдөр тохиож байгаа юм. Энэ өдөр Шведийн нэрт эдийн засагч Нут Викселл, “Файрстоун” дугуйн брэндийг үндэслэгч Харви Файрстоун, Электро химийн аргыг боловсруулсан Чехийн химич, Нобелийн шагналт Ярослав Хейровски, Оросын зохиолч Евгения Гинзбург, Өмнөд Солонгосын арт-хаусын гол төлөөлөл нэрт найруулагч Ким Ки Дук, Английн хөлбөмбөгч Эшли Коул, Америкийн дуучин ЖоЖо, Италийн хөлбөмбөгч Жоржиньо, Францын хөлбөмбөгч Килиан Мбаппе нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1192 оны энэ өдөр Английн хаан Арслан зүрхт I Ричард хаан Загалмайтны III аян дайны дараа буцах замдаа Австрийн хаан V Леопольдыг баривчлав.
1803 оны энэ өдөр АНУ-Францын хооронд гэрээ байгуулж Луйзана мужийг нэгдсэн улсад нэгтгэв.
1917 оны энэ өдөр Зөвлөлт Орос улсад нууц цагдаагийн газар болох “Чека” байгуулагдав. Хожим чекистүүд гэж нууц цагдаагийн ажилчдыг нэрлэх болсон юм.
1946 оны энэ өдөр Япон улсын Нанкайдо хотод газар хөдлөлт, түүнээс үүдсэн цүнами болж мянга гаруй хүн амиа алдан, 36 мянган хүн орох оронгүй болжээ.
1955 оны энэ өдөр Уэльсийн нийслэлээр Кардифф хотыг сонгов.
1973 оны энэ өдөр Баскийн зэвсэгт бүлэглэл Мадрид хотноо бөмбөг дэлбэлж Ерөнхий сайд Луйз Карреро Бланко болон өөр бусад хоёр хүний аминд халджээ.
1989 оны энэ өдөр АНУ-ын засаг захиргаа Мануэль Нориегагийн засаг захиргааг түлхэн унагах зорилгоор Панам улсад цэрэг оруулав.
1995 оны энэ өдөр Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО Боснид энхийг сахиулах ажиллагаа явуулж эхэлжээ.
1999 оны энэ өдөр Макао хот БНХАУ-ын тусгай захиргаанд шилжжээ.
2007 оны энэ өдөр Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Хатан хаан II Элизабет дэлхийн хамгийн хөгшин хатан хаан болов.
2019 оны энэ өдөр АНУ-ын зэвсэгт хүчинд Агаар сансрын командлал бий болов.

Сэтгэгдэл ( 0 )