ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.02. Энэ жилийн 2 дахь өдөр ба он дуустал 363 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг  12 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Шинжлэх ухааны уран зөгнөлийн өдөр, Швейцар бяслагийн баяр, Олон улсын цагдаагийн албаны өдөр тохиож байгаа бол Кубад Ялалтын баяр, АНУ-д гэрийн тэжээмэл амьтадтай аюулгүй аялах өдөр, Гаитид Өвөг дээдсийн өдөр, Сэнт-Китс ба Невист Багт наадмын баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр нохойны доберман пинчер үүлдрийн эхлэлийг тавьсан нохой үржүүлэгч Фридрих Доберман, Италийн уран зураач Пьеро ди Козимо, Германы уран барималч Эрнст Барлах, дэлхийн хамгийн өндөр настан агсан Канэ Танака, Японы олимпын хошой аварга жүдоч Хитоши Сайто, Оросын тэрбумтан Олег Дерипаска, Францын хөлбөмбөгч Элье Ваи зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1757 оны энэ өдөр Нэгдсэн Хаант Улс Энэтхэгийн Калькуттаг эзэлжээ.

1839 оны энэ өдөр Луи Дагер сарыг анх удаа гэрэл зургийн хальсанд буулгажээ.

1921 онд Эрмитажийн бүх танхим нээгдэв.

1942 оны энэ өдөр Японы цэргүүд Филиппиний Манила хотыг эзэлжээ.

1956 онд Германы Бундесвер байнгын армийн анхны анги, нэгтгэлүүд байгуулагдав.

2020 оны энэ өдөр Нидерланд Холланд нэрээсээ албан ёсоор татгалзав.

2022 онд Казахстанд шингэрүүлсэн хийн үнэ гэнэт өссөний улмаас улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдлын улмаас 238 хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж, гэмтжээ.

2024 оны энэ өдөр Японы Ханэда нисэх онгоцны буудалд хоёр онгоц мөргөлдөж, таван хүн амиа алдав.

Энэ өдөр үс засуулвал эд мал арвидна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top