ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.03. Энэ жилийн 3 дахь өдөр ба он дуустал 362 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг  13 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 20 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Сэтгэл болон биеийн эрүүл мэндийн олон улсын өдөр тохиож байна. Буркина Фасод Хувьсгалын өдөр, Японд Тамасесери баяр, Индонез Шашны хэрэг эрхлэх яамны өдөр, Эстонид Чөлөөлөх дайнд оролцсон дайчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.

Энэ Эртний Ромын философич, улстөрч Цицерон, "Бөгжний эзэн", "Хоббит"-ын гурамсан романыг зохиогч Ж.Р.Р.Толкин, Лед Зеппэлин хамтлагийн басс гитарчин Стивен Стиллс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Пак Жи Ёнг, Шведийн байгаль экологийн төлөө тэмцэгч Грета Тунберг зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1521 оны энэ өдөр Ромын пап Х Лео папын захидал явуулж шашны зүтгэлтэн Мартин Лютерийг хөөв.

1749 онд Дани улсад хамгийн удаан хугацаанд нийтлэгдэж байгаа Berlingske сонины анхны дугаар хэвлэгджээ.

1815 оны энэ өдөр Австри, Их Британи, Франц батлан хамгаалах холбоог нууцаар байгуулж Орос болон Пруссийн эзэнт гүрний эсрэг ажиллагаа явуулж эхлэв.

1868 онд Япон дахь Мейжигийн сэргэлт: Токүгавагийн эрх ямбыг халж, Сацүма, Чошү нар засгийн эрхийг булаан авав.

1870 оны энэ өдөр алдарт Брүүклин гүүрийн барилгын ажил эхэлжээ.

1888 онд Гэрлийн хугарлаар алсын одыг харах боломж бүхий 91 см-ийн урттай дуран авайг Ликийн судалгааны төвд зохион бүтээв. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн анхны том хэмжээтэй дуран авай байсан юм.

1920 оны энэ өдөр Мексикийн Пуебла болон Веракруз хотод 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 640 гару хүний амь насыг авч одов.

1925 оны энэ өдөр Бенито Муссолини өөрийгөө Итали улсын удирдагч хэмээн зарлав.

1947 оны энэ өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хуралдааныг анх удаа зурагтаар  дамжуулав.

1957 онд Хамилтон цагны үйлдвэр дэлхийд анх удаа электрон цаг зохион бүтээжээ.

1977 оны энэ өдөр Apple компани компьютеруудаа үйлдвэрлэж эхлэв.

1993 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш нар START буюу Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах хоёр дахь гэрээнд гарын үсэг зурав.

2009 онд Сатоши Накамото гэгч цахим тооцооны Биткойны блокчейн технологийн эхний блокыг боловсруулжээ.

2019 онд Хятадын хөөргөсөн "Чанг-э 4" хөлөг анх удаагаа сарны алсад хүрэв.

2020 оны энэ өдөр Ираны генерал, төрийн зүтгэлтэн Касем Сулеймани Америкуудын хийсэн дронын халдлагад өртөн амь насаа алджээ.

2024 оны энэ өдөр Иран улсын Керман хотод хэд, хэдэн удаагийн цуврал дэлбэрэлтийн улмаас наад зах нь 91 хүн амь насаа алдав. Тус хотод орших Касем Сулейманигийн бунхны ойролцоо, дурсгалыг нь хүндэтгэж байсан иргэд амь насаа алджээ.

Энэ өдөр үс засуулвал өлзийтэй сайн

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top