
Өнөөдөр 2026.01.05. Энэ жилийн 5 дахь өдөр ба он дуустал 360 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа, 17 цаг 16 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 22 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын бойскаутын өдөр. АНУ-д Үндэсний шувуу хамгаалах өдөр, Энэтхэгт Гобинда Сингх гуругийн мэндэлсэн өдөр, Беларуст Нийгмийн хамгааллын ажилтнуудын өдөр.
Энэ өдөр Таж Махалыг бариулсан Шах Жахан, Германы анхны холбооны канцлер Конрад Аденауэр, аюулгүй сахлын татуургыг зохион бүтээгч Кинг Кэмп Жиллет, Оскарын шагналт жүжигчин Роберт Дювал, сюрреалист зураач Ив Танги, рок хөгжимчин, дуучин Мэрилин Мэнсон, Холливудын жүжигчин Брэдли Купер зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1728 оны энэ өдөр Хаванын их сургууль байгуулагджээ.
1769 оны энэ өдөр Жемс Уатт уурын хөдөлгүүртэй машиндаа патент авав.
1914 оны энэ өдөр “Ford Motor” компани ажлын найман цагийн хуваарь, өдрийн ажлын хөлсний доод хэмжээг таван ам.доллароор тогтоож, нэмэлт урамшуулал олгох журмыг нэвтрүүлж байжээ.
1933 оны энэ өдөр Сан Францискод алдартай Golden Gate гүүрийн барилгын ажил эхлэв.
1956 оны энэ өдөр Зөвлөлтийн анхны Өмнөд туйлын цогц экспедиц Өмнөд туйлд буужээ.
1993 оны энэ өдөр “MV Braer” газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц осолдож, 84 700 тонн газрын тос асгарч байжээ.
Энэ өдөр үс засуулвал өнгө зүс доройтно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )