ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

Өнөөдөр 2026 оны тав дахь өдөр бөгөөд он дуустал 360 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний наран 08 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Улаанбаатар хотод өдөртөө цэлмэг -11 градус хүйтэн байна. Салхины хурд 2.5 м/с байна.

Өнөөдөр АНУ-д Үндэсний шувууны өдөр тохиож байгаа бол БНХАУ-ын Харбин хотод Олон улсын цас, мөсөн баримлын наадам эхэлж байна. Энэ өдөр Их Монголын эзэнт гүрний хаан Шах Жахан, Францын нэрт эдийн засагч Жеан-Баптист Сей, Сахлын татуурганы “Жиллетт” компанийг үндэслэгч Кинг Кемп Жиллетт, Баруун Германы Канцлер, нэрт улстөрч Конрад Аденауэр, АНУ-ын 42 дахь дэд ерөнхийлөгч Уольтер Мондейл, Италийн философич, зохиолч Умберто Эко, Америкийн нэрт жүжигчин Дайане Кийтон, Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Ули Хойнес, Германы Ерөнхийлөгч Франк-Уольтер Штайнмайер, Америкийн дуучин Мерилин Менсон, Украины хөлбөмбөгч Михайло Мудрик нар мэндэлжээ.

Энэ өдөр Монголын түүхэнд:

1770 оны энэ өдөр Цэрэн тайш тэргүүтэй ноёд Зүүн гар нутаг руугаа нүүдэллэн хөдөлжээ.

1920 оны энэ өдөр Хүрээний Баруун өргөөнд нууц бүлгэмүүдийн 20 гаруй гишүүн цуглаж, няцалт буцалтгүй тэмцэх тангараг тавьжээ. Нууц бүлгэмүүд эхнээсээ өөрсдийгөө нам гэж нэрлэн хүрээний бүлгэмийг “Түшмэдийн нам”, Консулын дэнжийн бүлгэмийг “Ардын нам” гэж нэрлэж байв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

1757 оны энэ өдөр Францын хаан XV Луй хааны амь насанд халдахыг завдав. Түүнд халдахыг завдсан Роберт-Франсуа Дамьенс гэгчийг цаазаар аван, цогцсыг нь зэрэмдэглэжээ.

1912 оны энэ өдөр Прага хотноо Оросын социал демократ хөдөлмөрийн намын Бага хурал эхлэв. Хурлын үеэр Владимир Ленин болон түүний дэмжигчид намаас салж Большевик хөдөлгөөн байгуулж буйгаа зарлав.

1914 оны энэ өдөр “Форд Мотор” кмопани ажлын найман цагтай, хөдөлмөрийн хөлс нь хамгийн багадаа 5 ам.доллар, нэмэлт цагийн урамшуулал олгохоор болжээ.

1919 оны энэ өдөр Германд Хөдөлмөрчдийн нам /хожмоо Нацист нам болж өөрчлөгдсөн/ байгуулагдав.

1953 оны энэ өдөр Нэрт зохиолч Самуэл Беккетийн “Годог хүлээхүй” жижиг Парис хотноо тавигджээ.

1968 оны энэ өдөр Чехословакийн засгийн эрхэнд Александр Дубчек гарч, “Прагийн хавар” эхэлжээ.

1969 оны энэ өдөр Сугар гарагийг судлах зорилго бүхий “Венера 5” сансрын хөлөг, Байконураас хөөрчээ.

1991 оны энэ өдөр Гүржийн арми Өмнөд Осетийн Цхинвалид нэвтэрч, Өмнөд Осетийн дайн эхэлсэн байна.

2022 оны энэ өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үймээн самуунтай холбогдуулан Ерөнхий сайд Аскар Маминыг огцруулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top