ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.14. Энэ оны 14 дахь өдөр бөгөөд он дуусахад 351 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандаж, 17 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатарт цастай. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 16 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн логикийн өдөр тохиож байгаа бол Энэтхэгт Цаасан шувууны баяр, Тайландад Ойг хамгаалах өдөр, Узбекистанд Эх орноо хамгаалагчдын өдөр бол Гүржид Төрийн далбааны өдөр, Тайландад Үндэсний ой хамгаалах өдөр, Тунист Хувьсгалын болон Залуусын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Фэй Данауэй, Америкийн кино найруулагч Стивен Эндрю Содерберг, рок хөгжимчин, “Foo Fighters” хамтлагийг үүсгэн байгуулагч Дэйв Грол, Италийн авто уралдаанч Жанкарло Физикелла, Бразилын хөлбөмбөгч Даниел Бесса, Английн дуучин, жүжигчин Эби Филлипс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, модель Кай зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1976 оны энэ өдөр Улаанбаатар хотод шинжлэх ухаан, соёлын ордныг нээх ёслол болжээ.

2001 оны энэ өдөр Монгол Улсын Иргэний агаарын тээврийн “МИ-8” нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүний амь нас үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон билээ.

2004 оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Тэрбээр ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах ёслолд урилгаар оролцжээ. Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улс болсон байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1902 оны энэ өдөр Зүүн Хятадын төмөр зам Манжуур-Харбин чиглэлд галт тэрэг явуулж эхэлжээ.

1929 оны энэ өдөр Москва муж үүсгэн байгуулагдав.

1972 оны энэ өдөр Данийн хатан хаан II Маргрете хаан ширээнд суужээ.

1998 оны энэ өдөр Украины Дээд Рада ОХУ болон Украины хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээг батлав.

2010 онд Шүүлтийн өдрийн цагийг нэг минутаар хойшлуулжээ.

2022 онд Тонга улсын Хунга-Тонга-Хунга-Хаалай галт уул дэлбэрчээ.

2024 онд Данийн хатан хаан II Маргрете хааны сэнтийгээсээ татгалзаж, Ф Фредерикийг хаан ширээнд залав.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top