Өнөөдөр 2026.01.15. Энэ оны 15 дахь өдөр бөгөөд он дуусахад 350 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандаж, 17 цаг 28 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Хойд Солонгост Солонгос цагаан толгойн өдөр бол Индонезид Далайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Венесуэлд Багш нарын өдөр, Египетэд Мод суулгах, Нигерид Зэвсэгт хүчний, Энэтхэгт Армийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр Америкийн мэдрэлийн эс судлаач, Нобелын шагналт Мартин Чалфи, мэргэжлийн боксчин, дэлхийн аварга Бернард Хопкинс, Оросын кино найруулагч, жүжигчин Егор Кончаловский, жүжигчин, телевизийн найруулагч Реджина Кинг, рэппер Pitbull, Испанийн хөл бөмбөгч Марк Бартра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:
1935 оны энэ өдөр Баргын морьт цэргүүд болон Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, Монгол загасны харуулуудыг эзэлжээ.
1958 оны энэ өдөр Налайхын ил уурхай ашиглалтад оров.
1993 оны энэ өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дэд дарга Б.Мандалсүрэн тэргүүтэй Засгийн газрын эдийн засаг, гадаад худалдааны төлөөлөгчид БНХАУ-д айлчилжээ. Хоёр тал 1993 оны импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тухайд тохиролцон, БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монгол Улсад Хятад хэлний сургалтын төв байгуулах баримт бичигт гарын үсэг зурав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:
1759 оны энэ өдөр Британийн музей олон нийтэд үүд хаалгаа нээжээ.
1826 онд Францын Le Figaro сонины анхны дугаар хэвлэгдэн гарлаа.
1936 оны энэ өдөр Испанид Ардын фронт үүсгэн байгуулагджээ.
1943 оны энэ өдөр Пентагоны барилга баригдаж дуусав.
1973 оны энэ өдөр Парисын энхийн хэлэлцээрийн дэвшлээр АНУ-ын зэвсэгт хүчин Хойд Вьетнамын эсрэг бүх цэргийн ажиллагаагаа зогсоожээ.
2001 оны энэ өдөр Википедиа цахим нэвтэрхий толь ажиллаж эхлэв.
2011 оны энэ өдөр Өмнөд Суданы тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал хураалт дуусжээ.
2023 оны энэ өдөр ATR 72 онгоц осолдож, 72 хүн амиа алдав. Энэ загварын онгоцны түүхэн дэх хамгийн том осол юм.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )