Нийтийн тээврийн автобусны Ч:24Б чиглэлд нэг зогсоол нэмлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийтийн тээврийн автобусны Ч:24Б Нисэх-ТЭЦ4-3,4-р хороолол-Гандан чиглэлийн замд Ирээдүй хотхон урд, хойд зогсоолыг шинээр нэмжээ. Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлснээр уг өөрчлөлтийг нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Ингэснээр Хан-Уул дүүргийн нутагт Ирээдүй хотхон зогсоолд Ч:24Б Нисэх-ТЭЦ4-3,4-р хороолол-Гандан, Д:14 Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон гэсэн хоёр чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсдог болно.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top