Трамп, Ким Жон Ун нар өргөтгөсөн хэлэлцээ хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Ханойд дээд хэмжээний уулзалт хийж байгаа билээ. Тэд уулзалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр /2019.02.28/ өргөтгөсөн байдлаар хэлэлцээ хийж эхэллээ. Доналд Трамп, Ким Жон Ун нар уулзалтын эхний хэсэг буюу өчигдрийн /2019.02.28/ яриа хэлэлцээндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ч энэхүү уулзалтыг үр дүнтэй байлгахын төлөө хичээнэ гэж мэдэгдсэн байна. 

Хоёр улсын удирдагчид өнөөдөр өглөө эрт 30 гаруй минут хоёулхнаа уулзсан бол одоо өргөжүүлсэн байдлаар хэлэлцээ хийж байна. 

Доналд Трамп, Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт Сингапурт өнгөрсөн зун болсон.

Уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар тэд одоогоор чухал шийдэлд хүрээгүй байгаа ч үр дүн гаргахын төлөө дахин уулзаж буй. Ханойд болж буй уулзалтын үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад чиглэсэн бодитой шийдвэр гарна гэсэн хүлээлт дэлхий нийтэд байгаа билээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top