Корона вирусээс урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг удаан хугацаагаар завсарлуулах шийдвэрийн үүднээс бага насны хүүхдүүд гэртээ тусгаарлагдах боллоо.
Энэ хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид дараах зүйлсийг анхаарч, урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
Гол нь УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ!
• Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь.
• Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд хүрэхээргүй газар байрлуул. Ялангуяа манайхны их хэрэглэдэг цахилгаан тогооноос хүүхдийг хол байлга.
• Хутга, хайч, сахлын хутга, шөвөг зүү, алх сүх гэх мэт хурц үзүүртэй, иртэй зүйлүүдээс хүүхдээ хамгаал. Мөн хадаастай мод хагархай шил ч хүүхдийг гэмтээнэ.
•Гэрийн нөхцөлд уксус, ацетон, цайруулагч шингэн болон бусад ахуйн чанартай бодисуудыг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг. Эдгээр шингэнүүдийн зарим нь устай адилхан өнгөтэй, зарим нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц, тод өнгөтэй байдаг учраас ундаа жүүс гэж андууран ууж залгиснаас хоол боловсруулах эрхтнүүдийг хүндээр гэмтээн үхжүүлэх аюултай. Иймд эдгээр бодисуудыг хаягжуулж, хүүхдийн нүднээс хол байлгах, хүүхэд гар хүрэх газраас хол байлга, тусгай зориулалтын сав, цоожтой газар байлгах
• Ихэнх цахилгааны осол нь буруу холбосон болон ил задгай цахилгааны утаснаас үүсдэг. Мөн цахилгаан хэрэгслүүдийг уснаас хол байлгах хэрэгтэй. Хэрвээ тэр норсон, чиний гар нойтон байвал бүү харьц.
• 2 хүртэлх насны хүүхдүүдийн тоглоомд болон гар хүрэх орчинд ам, хамартаа чихэж болохуйц жижигхэн тоглоом болон эд зүйлийг ойр байлгахгүй байхад анхаар. Өөрийн биетэйгээ танилцаж байгаа үе нь тул жижиг зүйлсийг ам хамар луугаа чихэх, залгих сонирхол ихтэй байдаг.
Г.Төмөрзаяа ("Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)
Сэтгэгдэл ( 0 )