Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 24-нд Бээжинд болсон “Ланьцанжян Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын III хуралдаан”-д оролцохдоо “Хятад улс Ланьцанжян Меконг мөрний хамтын ажиллагааны тусгай сангийн хүрээнд олон улсын эрүүл мэндийн тусгай санхүүжилт хийж, Меконг мөрний урсгал дагуу улс орнуудад тахлын эсрэг эд материал болон техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Хятад улсын судлан бүтээсэн вакцин ашиглалтад орсны дараа уг бүс нутгийн улс орнуудад урьдаар хангахыг хичээнэ. Олон улсын хамтын нийгэмлэгийн эв санаа нэгдэл, хамтын ажиллагаа бол тахлын эсрэг тэмцлийн ялж ялагдахтай шууд холбогдох чухал асуудал болохоор Меконг мөрний урсгал дагуу улс орнуудтай хамтран ДЭМБ улам их, улам чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжиж ажиллахад Хятад улс бэлэн байна” гэж хэлсэн байна.
Меконг мөрний орнуудад Хятадаас гадна Мьянмар, Лаос, Таиланд, Камбож, Вьетнам багтдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )