Манчестер Сити клубийн хоёр тоглогчоос коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Английн Манчестер Сити клубийн тоглогч, Рияд Марез, Эймерик Лапорт нараас коронавирусний халдвар илэрсэн тухай клубийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Халдвар илэрсэн хоёр  тоглогчийг тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн байна. Одоогоор хөлбөмбөгчдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

Клубийн тоглогчдоос халдвар илэрсэн тул Их Британийн Засгийн газрын боловсруулсан зөвлөмжийн дагуу бүх тамирчид болон ажилчдаас шинжилгээ авах юм. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл даруй тусгаарлах ажээ.

Английн хөлбөмбөгийн Премьер Лиг ирэх 12-ны өдөр буюу бямба гарагт эхлэх хуваарьтай байна.

Премьер лигийн эхний гурван тойргийн тоглолтод дээрх тоглогчид оролцох боломжгүй болсон нь энэ юм.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top