Вирус судлаач Ли Менг Янгийн твиттер хаягийг устгажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Коронавирусийг хүний гараар Уханийн лабораторид бүтээсэн гэж мэдэгдсэн Хонконгийн их сургуулийн вирус судлаач Ли Мен Янгийн твиттер хаягийг устгасан байна.

Тэрээр Уханийн лабораторид судлах зорилгоор хөгжүүлж байсан вирус санамсар болгоомжгүйн улмаас гадагш алдагдаж, улмаар үүнийгээ дэлхий дахинаас нуусан гэж БНХАУ-ын Засгийн газрыг буруутгасан юм.

Твиттер компани одоогоор чухам юунаас шалтгаалж хаягийг нь устгасан тухай тайлбар хийгээгүй байна.

Вирус судлаач Ли Мен Янг судалгааны тайлан материалаа удахгүй ил болгож нийтэд баримттай мэдээлнэ гэдгээ Fox News телевизийн сувагт ярьжээ. Энэхүү судалгаа нь зөвхөн Ли Мен Янг бус судалгааны багийнхны хамтын бүтээл аж.
 

Ли Менг Янгийн өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү!


Эх сурвалж: The New York Post

Top