Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2020.09.16) 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, найм нь жирэмсэн, найм нь өндөр настан асран хамгаалагчтай, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 54 нь оюутан, 117 нь бусад шалтгаантай иргэд байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Tusgai yyrgiin ongotsoor buyu irgedee tataj avch baina gesen alia toglolt,boxir bizness zogsox boloogyi yu ????