КОВИД-19 | ОХУ-д вакцины туршилтад 700 хүн хамрагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад хөгжүүлж буй “спутник-V” коронавирусний вакциныг 700 хүнд тарьж, туршжээ.

Вакцины туршилтад хамрагдах хүсэлтэй 60 мянган хүн бүртгүүлсэн юм. Вакциныг  ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгэйгээр “Гамалея” хүрээлэнд боловсруулсан билээ.

“Вакцинд хамрагдсан хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Вакцинд хамрагдахаар бүртгүүлсэн 60 мянган хүнд шинжилгээ явуулж, хамрагдах боломжтой өвчтөнүүдийг хамруулж байгаа” гэж ОХУ-ын Москва хотын захирагч Сергей Собянин ярьжээ.

ОХУ-ын хөгжүүлж буй вакциныг Энэтхэгт эмнэл зүйн судалгаа хийж сөрөг нөлөөгүй гэвэл Энэтхэгийн Засгийн газар вакцинжуулах ажлыг зохион байгуулах аж.

Дэлхийн 30 гаруй улс ОХУ-ын вакциныг туршилтад хамруулах хүсэлтээ өгөөд байгаа билээ.


Эх сурвалж: The National Herald

Top