Чех улсад коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаагаас шалтгаалан тус улсын Эрүүл мэндийн сайд Адам Войтех өөрийнхөө хүсэлтээр сайдынхаа суудлаас огцорч байгаагаа зарлалаа.
Ердөө хэдхэн долоо хоногийн дотор халдварын тохиолдол огцом нэмэгдэж улмаар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг хэд, хэдэн удаа хаиулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг чангаруулж, олон нийт маск зүүх, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн билээ.
Түүнчлэн сургуулиудад халдвар хамгааллын дэглэмийг сахиж, ариутгалыг тогтмол хийж, олон хүүхэд ангид цуглуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Одоогоор түүний оронд томилогдох хүн тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: CNN