КОВИД-19 | ОХУ ирэх сард хоёр дахь вакцинаа бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

ОХУ-ын Засгийн газар аравдугаар сарын 15-ны өдөр хоёр дахь вакцинаа албан ёсоор бүртгэх болсон тухай мэдээллээ.

Уг вакциныг Сибирьт төвтэй “Вектор” судалгааны хүрээлэ хөгжүүлж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт хүн дээр туршиж эхэлсэн байна.

ОХУ-ын засаг захиргаа өнгөрсөн наймдугаар сарын эхээр “Гамалея” хүрээлэнгийн хөгжүүлсэн “Спутник-V” вакциныг албан ёсоор бүртгэсэн юм.

Одоогоор туршилтад хамрагдахаар 60 мянган хүн бүртгүүлсэн ч, 700 хүнд вакцин тарисан байна.


Эх сурвалж: Reuters

Top