БНХАУ НҮБ-д 50 сая ам.долларын санхүүжилт олгоно

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

 

БНХАУ коронавирусний цар тахлын үр дагавартай тэмцэхэд зориулж НҮБ-д 50 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгоно гэж тус улсын тэргүүн Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулган дээр мэдэгджээ.

Хятад улс коронавирусний гарал үүсэл, халдварын замыг илрүүлэх чиглэлээр хийж буй олон улсын эрдэм шинжилгээний судалгаанд идэвхтэй оролцоход бэлэн байна гэж Ши Жиньпин мэдэгджээ. Түүний хэлснээр, өдгөө тус улсад хэд хэдэн вакцин эмнэлзүйн туршилтын гуравдугаар үед шатанд ороод байна. Вакцин боловсруулалт бүрэн дууссаны дараагаар дэлхийн нийтийн сайн сайхны төлөө Хятад улс вакцинаа юуны өмнө хөгжиж буй улс орнуудад олгох болно гэж тэрбээр онцолжээ.

Цар тахлын өмнө улс орнууд хүчээ нэгтгэж, шинжлэх ухаанчаар хандах, Дэлхийн эрүүл мэндийн голлох үүргийг бүрэн дайчлах, коронавирусийг дэлхий нийтээрээ ялахын тулд хамтран ажиллах, цар тахлыг улстөржүүлэхтэй тэмцэх шаардлагатай гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top