Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн тухай мэдээллээ.
Халдвар илэрсэн иргэн 53 настай эмэгтэй бөгөөд энэ сарын 17-ны өдөр Хонконгийн тусгай үүргийн нислэгээр ирсэн байна.
Өнгөрсөн хоногуудад нийт 1406 хүн коронавирусний шинжилгээ хийжээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 313 тохиолдлын 187 нь тусгай үүргийн нислэгээр, 109 нь Алтанбулаг боомтоор, 17 нь ачаа тээврийн жолооч эзэлж байгаа аж. Түүнчлэн илэрсэн өвчтөнүүдээс найм нь 15-аас доош насны хүүхдүүд эзэлж байна.
Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 313 тохиолдол байгаагаас 302 нь эдгэрч, эдгэрэлтийн түвшийн 97 хувтай байна.
ХӨСҮТ-ийн клиникт 11 хүн байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа ажээ.