Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын мэдээллээр ирэх аравдугаар сард 11 удаагийн нислэг үйлдэхээр болжээ.
Ирэх сард 11 удаагийн нислэгээр 2700 иргэнээ татан авахаар болсон байна.
Нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн 5700 орчим иргэн БНСУ-д байгаа учраас Сөүл хот руу долоон удаагийн нислэг үйлдэхээр болжээ. Түүнчлэн Нурсултан, Токио, Франкфурт, Сиэттл хот руу нислэг үйлдэх юм байна.
Үүнээс гадна албан бус тооцооллор нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн 10.6 мянган иргэн байгаа юм.