Франц улсад коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар 10-аас дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Харин олон хүн цуглуулсан спорт, урлаг соёлын арга хэмжээг 1000-5000 хүнээр хязгаарлаж болох аж. Түүнчлэн оройн 20:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулахыг ч ман адил хориглосон байна.
Засгийн газрын дээрх шийдвэр нийслэл Парисаас гадна Лион, Марсель, Бордо, Ница хотуудад ч мөн адил хэрэгжих аж.
Эх сурвалж: CNA