Японы эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаанд коронавируст цар тахлын улмаас тус улсад 36 мянга гаруй компани дампуурсан гэсэн дүн гарчээ.
Өнгөрсөн нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд нийтдээ 35.8 мянган компани дампуурсан байна.
Дампуурсан компаниудын 31 хувь нь үйлчилгээний салбарын, 18 хувь нь худалдааны салбарын, 18 хувь нь барилгын салбарын компаниуд эзэлж буй аж.
Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудаас Япон улсад коронавируст цар тахал хүнд тусаж байна.
Засгийн газраас компаниудыг дэмжих зорилгоор эдийн засгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа ч тэр бүр байндаа тусахгүй байгааг шинжээчид онцолж байгаа аж.
Эх сурвалж: Reuters