Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн Г.Батцэцэг тусгаарлах байрны хоолны чанар, орчин нөхцөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Тэрээр долоон сартай жирэмсэн бөгөөд бодит нөхцөлийг олон нийтэд таниулахыг хүссэн гэв.
-Сайн байна уу? Та хэзээ Монголд ирсэн бэ?
-Сайн байна уу. Намайг Г.Батцэцэг гэдэг. Японд дөрвөн жил гаруй болсон. Есдүгээр сарын12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ. Одоо “Ulaanbaatar Hospice” эмнэлэгт 10 дахь хоногтт тусгаарлагдаж байна.
-Өрөөнд нь хэдэн хүн байгаа вэ? Хэчнээн хүн тусгаарлалтад байна вэ?
-Өрөөнд надтай нийлээд гурван хүн байгаа. Би өөрөө долоон сартай жирэмсэн. Бас нэг жирэмсэн эмэгтэй байна. Эмнэлэг гурван давхар. Би хоёр давхрын өрөөнд байрлаж байна. Нэг давхарт долоогоос найман өрөө байдаг. Эмнэлэгт нийтдээ 70 гаруй хүн тусгаарлагдаж байгаа.
-Таныг тусгаарлагдсанаас хойш коронавирусний шинжилгээ авсан уу?
-Тусгаарлалтад ирсэн өдөр коронавирусний шинжилгээ авсан. Дахиж ямар нэгэн шинжилгээ аваагүй. Нэг ч удаа халуун үзээгүй.
-Өдөрт хэдэн удаа, ямар төрлийн хоол өгдөг вэ?
-10 хоногийн турш махгүй шөлтэй хоол идэж байна. Өглөө бантан, каш, сүүтэй будааны аль нэгийг өгдөг. Өдөр 13:00 цагаас нэг, хоёрдугаар хоол өгдөг. Будаатай шөл юм уу, гоймонтой шөл. Хоёрдугаар хоол нь хоёр мантуун бууз юм уу, энгийн бууз, эсвэл нэг ширхэг ороомог өгдөг. Уух зүйл нь чацаргана, аньсны шүүс. Оройн хоолонд бас шөлтэй хоол өгнө. Хоолны мах нь татаж миксэрдсэн, юуны, ямар мах гэдэг нь мэдэгдэхгүй, амтлагч, тос ихтэй. Зорсон лууван төмс л байдаг.
Тусгаарлалтад байгаа хүмүүсийн ихэнх нь эрэгтэй хүмүүс байна. Цонхоор ирж байгаа эргэлтийг харахаар гэрээсээ талх, консерв, бэлэн хоол, хуушуур, хиам зэргийг захисан байдаг. Тийм зүйл оруулж болдоггүй ч өлсөөд л тэр шүү дээ. Хоолны талаар санал, хүсэлтээ хэлэхээр эмч, цагдаа нар "Яасан хэл амтай, ямбатай юм" гэдэг. Оройн хоолонд дахиад л шөлтэй хоол өгдөг.
-Тусгаарлах байранд өөр ямар асуудал байна вэ?
-Эхний өдөр ус нь халуун байсан. Тэрнээс хойш хүйтэн бүлээнээр гоожиж байна. Гадаа дулаан байгаа тулдаа л усанд орж байна. Жирэмсэн болохоор агаар их дутагддаг. Өрөөнд агааржуулалт байхгүй. Цонх онгойлгосон ч гадаа дулаан байгаа болохоор агаар төдийлөн орж ирэхгүй. Хаалгаа жаахан онгойлгох боломжгүй, гаднаас цоожлоод явчихдаг. Интернет нь орж, гардаг. Тусгаарлалтын төлбөр гэж нэг сая гаруй төгрөг төлсөн. Дээрээс нь эргэлт гээд зардал ихтэй. Хоол нь асуудалтай учраас эргэлтээр авсан юмаа аргалаад л идэж байна. Эмч, цагдаа нар нь харилцааны соёлгүй. Албаар коронавирус тусчихаад, гуйгаад ирсэн хүн шиг л харьцдаг. Тусгаарлалтад байгаа эмч нар эргэлтийн бус цагаар эргэлт оруулж байгаа харагддаг. Өнөөдөр цонхоор хүнд түлхүүр шидэж өгч харагдсан. Уг нь тусгаарлалтад байгаа хүн юм гаргаж болохгүй гээд байгаа биз дээ.
Өчигдөр өглөө гэхэд хоол өгөөгүй. Хоол, эмнэлэг хариуцсан хүн рүү залгатал орох ярианы эрх нь хаагдсан байсан. Онцгой байдлын ахлагч руу нь залгатал "Мэдэхгүй байна" гэсэн. Ингэж ингэж 11:00 цаг болж байхад юу ч дуугарахгүй, ядаж өрөөг нь үлдээчихсэн байна ч юм уу ямар нэгэн тайлбар байхгүйгээр нэг аяга бантан аягалж өгчихөөд явсан. Хэл ам хийсэн гээд албаар өгөөгүй гэж бодож байна. Энд хүмүүсээс юм асуухаар дандаа мэдэхгүй гэдэг. Эмч нар нь хоол оруулж, эргэлт авах л үүрэгтэй. Мэргэжлийн эмч юм уу, дагалдан эмч юм уу мэдэх юм алга. Хагас сар тусгаарлалтад байлгахдаа эрүүл мэнд, амьдрах орчин нөхцөлийг харгалзаж үзэхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Санал, гомдол, шаардлага удаа дараа хүргэсэн ч ааштай, ямбатай гэж хэлэхээс биш асуудлыг шийдэх талаар огт бодолцохгүй байгаад гомдолтой байна.
Ярилцсан: Э.Нандинцэцэг
Сэтгэгдэл ( 44 )
Тусгаарлалтанд 20 хонож байна.Шинжилгээ нийт 4 удаа авлаа.Байрны тухайд яахав дээ тиймхэн,гэхдээ сэтгэлээсээ юманд хандаж ядаж л цэвэрлэгээний бүх л материал хангалттай тавьсан байлаа.Нислэг саатаад 23 цагт ирэхэд халуун хоол цайтай угтсан.Халуун устай,эмч нарын харилцаа сайн,хоол нь амт чанар сайтай аятайхан байлаа.Насаараа амьдрах биш хир барагийн юманд монгол хүн гомдлохгүй гол нь хандлага л чухал.Сүржин нэртэй даржин үйлчилгээтэй газрууд нэгийг бодоорой.Даруухан гэлээ ч байгаагаасаа илүү зөв хандлагатай Эрхэс буудлаас бичлээ.АНУ-Хонг конг-УБ.
Mgl hunee dord uzdeg huwin shunala boddogos bolj tusgaarlaltand bsn bs neg hun ohintoigoo uulzaj chadalgui burhanii orond ywuulje Heleh ug oldohgumaa Dotro aldaguu gedeg shaltganar ard irgedinhe tarhig ugachihsan nowshin tur zasagtai
Энэ эсрэг пост бичээд байгаа хүмүүс буруутангууд нь өөрсдөө бичээд байгаа юм байхдаа
Mongoliin emch, emnelgiin ajilchid haritsaanii soyol gdg zuil yu ch meddeggui, yaravgar ih zantai ni idiilenh bdag. \nHund surtal, huleeliig bol tevcheer bartal uzuuldeg.
ingej tusgaarlagdaj bsanaas.ticketnii,karantinii mongooroo bga gazruuddaa bsan deer.bas l baga mongo bish.virus monkh urgeljilehgui.bi lav butsahgui.tiim shiideld hursen.mongold ochood ajil bhgui orlogogui hun bol ochood hereggui.hil n ch hezee neegdeh yum.vaccinaa huleegeed normaldaad neg ih aldagdald orchihgui shig endee bsan n hamaagui deer.mgld ochood huntei taarahgui tgd ch aij bn.aimaar herguud gardag.
Харьцуулаад л энгийн нэг өвчин цар тахал биш гэдэгийн ойлгочих боломжтой. Зөвхөн урьдчилан сэргийлэх вакцин эм тариа нь байхгүй учраас улс үндэстнүүд арга хэмжээ авч байгаа төдий. Өнөөдөр хүндэрсэн хэлбэрээр л өвдөөгүй бол дэлхийг аль ч улсад эмнэлэгт хэвтэх шаардахгүй гээд эм бичиж өгөөд л явуулж байна. Энгийн л үрэвслийг эсрэг халуун буулгах гэх мэт эм.
Дэлхий дээр монгол шиг мулгуу ард сүржин улс гэж алгаа улс үндэстнээрээ эрх мэдэлтнүүддээ байгуулаад тархи толгойгоо угаалгачихсан. Сэтгэн бодох чадваргүй 13р зуунаасаа иргэнээ гэмээр бүдүүлэг соёлгүй. Хамгийн ойрхон жишээ авбал солонгос улсад 54 ыюсая хүн амаас 1 сараас хойш ковид 19р нас барагсдын тоо 385 байна. Тэхэд Монголд зөвхөн 1 сарын авто тээврийн ослоор нас барагсад л үүнээс их байдаг. Ковид 19 нас барагсдын тоо гээд л мэдээгээр та нарыг айлгаад айдсаар далимдуулж ашиг хонжоо хийгээд байдаг. Дэлхийн ковид 19 нас барагсдын тоог зүгээр энгийн ханиадаар нас барсан хүний тоотой
Европ Америкаас ирж буй хүмүүс хүн нэг бүр 4~6 сая төгрөг. Гэр бүлээрээ аав ээж 3 хүүхэдтэйгээ гээд бодоход орон байраа зарж байж ирэх хэмжээнд
Hamgiin bagaar l bodohod charter nertei nislegees hamgiin bagada 250$ nemelt tulbur avch bna neg taldaa hooson nisej bgaa gej hudal medee taraan 2 taliin nislegees adil undur tulbur avch bna 250$ neg taldaa 1 taliin nisleg neg suudalaas 500$ chartet nisleg hamruulsan hamruulah geed bagadaa 30.000 irgen mun ter toonii mongoloos yavah huseltei irged bagaar bodhod 40.000×500$ =15.000.000$×42.750.000.000.00 төгрөг уок ийн зөвхөн нислэгийн зөрүү үнээс олж буй ашиг шатхууний үнэ дэлхийд шалдаа буусан болохоор үүнээс ч тх тоо л гарах байх зөвхөн хамгийн ойрхон сөүл Улаанбаатар нислэгээр бодход л
Eryyl mended sain xool ugch bn . Bj chadaxgyi bol yaax gej irsen yum.
МОНГОЛДОО ирнэ гэж бөөн хэл үг өолж ирээд ХЭРҮҮЛ битгий хийгээд байгаач Та нар хэрвээ КОВИТ 19 ттуссан бол ирж чадахгүй шүү дээ МУУХАЙ бодлоо хаяач
Монгол угаасаа л ийм л улс.Бvх юмыг зоосны нvхээр хардаг,евчин зовлонгоор бизнэс хийдэг.Толгойгvй улс\n
Manai zasgiin gazar ulsyn ontsgoi komiss gej uneheeriin hugiin ajilaa medehgui garuud. Tedend humuusiin mungu l sonirholtoi bolohoos tusgaarlaltad orood uvchin tusna uu covid tusna uu hamaagui. Iim l novshnuudaar duursen uls yaaj hugjih ve?
Ene tusgaarlalt gej unen dampuu yumiig odoo bolimoor yum.
japandaa baisan ni deer bj dee.
сайн л бна шдээ.Наанаа байхдаа элдэв юмгүй шөл устай хоолоо идээд аваа.Гарч ирээд хиам мэтийн хорнуудаал иднэ шдээ. Их биш багаар хооллох хэрэгтэй шүү.Ингэж хооллох чиньл эрүүл хооллолт шүү.
Махгүй хоол гээд байх, тэгсэн мөртлөө бууз шөл ороомог ч гэх шиг ямбалах гээд ядчихсан, бас бусдыг хяначихсан, эргэлт авдаг, цонхоор агаар орохгүй байгаа нь дулаан байгаагийн буруу, хөгийн хүүхэн.
Adilhan 1 emnelegt bna haa ochij sain l hooltoi baishd hvnii umnuus jiremsen bolood guilgaad irtsen bish yun havhin yum bichdiin hooloo barku saihan hooltoil bna Agaar dutagdaad bval tsonhoo ongoilgo ergvv mini haluun us ehnii udur tasarch ireed odoo boltol asuudalgvi haluun us goojool bhen chjnii uruuniihiig haachdiinmu haashain ergvv mal
энэ бол хүрэлсүх түүний багынхны сонгуулийн мөнгө босгох бизнес. сайндаа монголчууддаа хайртайдаач авчираад байгаан биш. тоотой хэдхэн буудалд буулгаж бизнес хийж байгаа юм. яагаад монос грүппийн саналыг хүлээж авахгүй байгаа юм.
Zindaa.mn. Shuultuurtei unen bodit medeelel tawimar bna. Tusgaarlaltiin hugtsaa n duushar yok s tomilj tawij bga emch, tsagda, togooch, naad medeelel ogson humuustei n uulzaj yarilts tegjij unen bodit baidal ymr baisnig ymr baigaag ard tumen medeh bolno!
Zindaa.mn. Shuultuurtei unen bodit medeelel tawimar bna. Tusgaarlaltiin hugtsaa n duushar yok s tomilj tawij bga emch, tsagda, togooch, naad medeelel ogson humuustei n uulzaad unen bodit medeelel tawi tegj baij naad nohtsol baidlig ard tumen medeh baih!
3,4uur ni horichood enige tusgaarlalt ged bgamu hunii Erul men’s setgel sanagar n naadchhin bnaldaaa nowshnuud
Арай л дэндүү бнаа! Бүх улс орон каринтинаа 10 хоног болгоод байхад манайхан л бүр 21 хоног шүү арай2
Орнууд ингүүлж тавчихаад ямар тусгаарлалт хийгээд бгаа юм бэ ядаж зай барих ёстой биз дээ арай дэндүү болчих юмаа~
Энэ засгийн түшмэлүүдийн үнэн нүүр царай ийм байгаа шүү дээ нисэхээс автобус дүүрэн хүн тусгаарлах байр зүч буудал хүргээд нэг хүнээс 10000 төгрөг авч байсан шүү дээ 45 хүний суудалтай автобус шүү дээ 450 000 төгрөгөөр 6 км явжээ
Танай сэтгүүлчил World Mongolia’ зочид буудлыг ирж нэг сурвалжилж бусдад үлгэр дууриал үзүүлмээр байна!
Юундаа цатгалдаад голж шилээд байгаа сда вэ
Ерөнхийдөө уок бизнесийн байгууллага болсон. Та нар тусгай үүргийн нислэгүүдийн үнийг харчих даа. Тэр Ану руу одоо тэгээд 10 сая төгрөгөөр нисэх нь? Ану манайх шиг ядарсан улсыг холгох гэж баймгүй юм. Миат алдагдлаа ганц маршрутаас нөхөх гээд чичрээд байгаа юм биш үү? Уг нь үүнийг Хүүк л зохицуулах ёстой.
Монголчууд ингэж ийм хоол идэж амьдардаг шүү дээ гадаад галуу шувууны мах идэж тансаглаж бсан та нар юугаа мэдэх билээ.юун өдөр 1,2 р хоол орой шөл байхав дээ орйдоо аяга лапшаагаа идээд л болоод байна. та нар эх орныхоо аж байдал хөгжлийн төвшингөөс дэндүү тасарсан байна. наанаа мэдэж аваарай. хэрэг болно шүү
уок ийн муу новшнууд чадахгүй байж чаддагт нь ажилаа өгөөч тусгаарлалтын 14 хоног буруу байсан бол бүх улс аль хэдийн 21 болгох байсан. чадваргүй муу новшнуудыг өөрсдийг нь хорьж хатаах юмсан төр солигдох цаг ирнэ тэр үед бүгд шорондоо хатаарай
Угаса бизнес хийж бгашдэ 21хоног гэж ямар ч утга бхгүй зүгэр л мөнгийг нь авад хорьдог хоригдол шиг харьцаж бга хүмүс нь ч тэр
Хүүкийн бантан хүн бүрт заяахгүй ээ хөө. Олдсон дээр нь зулаад бай.
Та нар ирчихээд нэг л удаа 21 хоног тусгаарлагдаад гарна. Гэтэл тэр тусгаарлалтад ажиллаж байгаа хүмүүс чинь та нартай адилхан нөхцөлд тусгаарлагдаж ажиллачихаад, гэртээ 14 хоног гэрээс гарах эрхгүй байчихаад дараагийн тусгаарлалтад гардаг. 5-7 удаа ч тусгаарлалтад 21 хоногоор тусгаарлагдан ажиллаж байгаа хүн байна гэсэн. Тэр хооронд нь хүний амьдрал хойно ар гэрт нь асуудал үүснэ, гачигдал зовлон гарна. Тэр бүрт очоод байж чадахгүй. Дээрээс нь гадаадаас ирсэн гэсэн ааштай юмнуудад загнуулсаар одоо бүүр залхаж байгаа байх өө. \n
Дэлхийд ганцхан мөнгө төлж 21-хоног нарны шоронд сууж байгаа нь маш их харамсалтай юм даа!.ядаж гайгүй хоол өгчихөж болдоггүй юм байхдаа!.Мөнгө төлж зовлон авах юм аа!!!.яг л шорон шиг!.
zass buuz idcheed yu hutsaad bgaan butsaagaad yvuul eniig enetheg orj esvel yzehyy
Харь харь0
Аятайхан үйлчилчихэд яадаг байнаа. Ажлаа муу хийж байна гэсэн үг шүү дээ. Ажиллах хүмүүсийг сонгохдоо өөрсдөө ажиилая гэсэн дээр нь тавигдах шаардлагыг хангасан хүмүүсийг ажиллуулья. Ажилдаа дургүй, хийж байгаа ажлаа хүндэтгэж хариуцлагатай хийдэггүй хүмүүс гэдэг чинь өөрсдийгөө ч хүндэлдэггүй хүмүүс гэсэн үг. Юүн өөр бусдыг хүндлэх. Эрүүл мэндийн сайд анхааралдаа авах хэрэгтэй.
хүнлэг байл даа, таминь ээ
Монгол улсад тавтай морил азгүй амьтан минь, монгол хүн болж төрсөндөө харамсдаа.
Короно тархсан газраас эрүүл саруул ирчихээд эх орондоо ирээд хоолны хордлого авч олигтой хоол ундгүй өвчин тусаж байна.жирэмсэн хүн бүр олигтой хоол унд идэхгүй бол бүр болохгүй төр засаг байна уу.арайчдээ
maxaar yaaxiin be bie xungun zvgeer shte
Жирэмсэн эхчүүдийг арай ингэж болохгүй ш дээ\n
hargis shuudee mongolchuud, mongoliin niigem. Denduu hargis, hun hundee chono. Ooroosoo bayan, esvel iluu humuusd dolignoj pyaldagdhaas oor yum medehgui denduu dord uhamsartai malnuud ihtei
Жирэмсэн эхчүүдийг ингэж байлгаж болохгүй