Д.Нямхүү: Нурсултанаас ирсэн эмэгтэй эдгэрч, эмнэлгээс гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 629 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, есдүгээр сарын 1-нд халдвар авсан нь батлагдсан 58 настай эмэгтэй 28 хоног эмчлүүлээд, эдгэрч гарлаа.

Монгол Улсад нийт 313 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 303 хүн эдгэрлээ. Эдгэрэлт 97 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт юм. Одоогийн байдлаар, 289 хүн бүх шатны ажиглалтаас гарсан бол сувиллын ажиглалтад найман өвчтөн, гэрийн ажиглалтад зургаан хүн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top