КОВИД-19 | “Цар тахал одоо л эхэлж байна”

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

ХБНГУ-ын нийслэл Берлин хотын Шарлит вирус судлалын хүрээлэнгийн захирал Кристиан Дростен коронавируст халдварын оргил үе одоо л эхэлж байгааг анхаарууллаа.

Түүний хэлж байгаагаар ойрын хэдэн сард коронавируст халдварын тохиолдол одоо байгаагаас ч нэмэгдэх аж.

“Цар тахал одоо л эхэлж байна. Зөвхөн манай улс ч гэлтгүй Европ тив даяар. Ирэх саруудад бид илүү уян хатан, байгаа оносон бодлого боловсруулах ёстой. Бид үнэхээр халдвар өвчинд, цар тахалд бэлэн үү гэдгээ одоо л шалгана” гэж Кристан Дростен ярьжээ.

Европын холбооноос тус тивд хоёр давлагаа эхэлснийг албан ёсоор зарлаад удаагүй байна. Роберт Кохын хүрээлэнгйин судалгаагаар зөвхөн өчигдөр л гэхэд Германд 2143 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Долоо хоног дөнгөж эхэлж байхад буюу өнгөрсөн мягмар гарагт 1821 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол лхагва гарагт 1769 тохиолдол бүртгэгдэж байсан юм.

Одоогоор ХБНГУ-д коронавирусний батлагдсан 278 мянган тохиолдол байгаагаас 9.4 мянган амиа алджээ.


Эх сурвалж: Newsweek

Top