Энэтхэгийн Төмөр замын сайд Суреш Ангади коронавирусний улмаас лхагва гарагт амьсгал хураажээ.
Тэрээр есдүгээр сарын 11-нд коронавирусээр оношлогдсон тухайгаа твиттер хуудаснаа жиргэж тэр даруй Шинэ Делигийн эмнэлэгт тусгаарласан юм.
Ингэснээр Энэтхэгийн төрийн өндөр дээд албан тушаалтан коронавирусний улмаас эндсэн анхны тохиолдол болжээ.
Эх сурвалж: BBC