ЭМЯ | Халдвар нэмж илрээгүй, хоёр хүн эдгэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Эрүүл мэндийн яамны коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд халдвар нэмж илрээгүй, хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн тухай мэдээллээ.

Эдгэрсэн хоёр өвчтөний нэг нь 84 настай, нөгөө нь 21 настай эрэгтэй аж.

Өнгөрсөн гурав хоногт нийт 1626 хүнд шинжилгээ хийхэд нэг ч хүнээс коронавирус нэмж илрээгүй байна.

Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 305 хүн эдгэрчээ.

Халдвартын клиникт өнөөдрийн байдлаар найман хүн эмчлэгдэж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.  

Top