АНУ-ын Зэвсэгт хүчин дэх АМИА ХОРЛОЛТ 20 хувиар нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Коронавирусний цар тахлын үед АНУ-ын цэргийн алба хаагчдын дунд амиа хорлох явдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 20 хувиар нэмэгдсэн тухай Ассошэйтэд Пресс  агентлаг мэдээлжээ.

Ийм хэрэг явдал гарах болсон нь коронавирусний халдвараас үүдэлтэй гэж хэлэхэд хүндрэлтэй ч шууд холбоо бий гэж АНУ-ын Армийн сайд Райан Маккарти мэдэгдээд цар тахлын үед амиа хорлох явдал нэмэгдсэн гэж онцолжээ. Түүний хэлснээр, цэргийн алба хаагчдын дунд амиа хорлолт төдийгүй хүн амины хэрэг болон танхайрах хэрэг мөн өссөн байна.

АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгч энэхүү хандлага санхүү болон сэтгэл зүйн тогтворгүй байдал нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Цар тахал байнгын хүнд нөхцөл алба хаадаг цэргийнхний стрессийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хоорондох хугацаанд ахмад дайчдын дунд сэтгэл зүйчид хандах явдал мөн нэмэгджээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд коронавирусний халдварын тоо 33 311 251-д  хүрч, 1 002 452 хүн нас барж, 24 639 064 өвчтөн эдгэрээд байна. Халдвар болон нас баралтын тохиолдлоор АНУ тэргүүлж байна. Тус улсад нийт 7.1 сая гаруй хүн халдвар авснаас 204 мянга гаруй хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top