АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхий дахинд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг саяыг давлаа.
Өнгөрсөн хугацаанд нийт 33 273 720 хүн халдвар авснаас 23 056 480 өвчтөн эдгэрч, 1 000 555 хүн энджээ.
Энэ сарын 21-27-ны хооронд буюу нэг долоо хоногт дэлхий дахинд халдвар авсан хүний тоо хоёр сая гаруй, нас баралт 36 мянгаар нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Халдварын нөхцөл байдал Хойд болон Өмнөд Америкт хамгийн хүнд байна. Өнгөрсөн долоо хоногт энэ бүс нутагт дэлхийд батлагдсан шинэ тохиолдлын 38 хувь, нас баралтын 52 хувь бүртгэгджээ.
Зүүн өмнөд Азид өнгөрсөн долоо хоногт нийт 647 мянга гаруй хүн шинээр халдвар авч, нийт 6.7 саяд хүрсэн бол нас баралтын тоо есөн мянгаар нэмэгдэж 110 мянгад хүрчээ.
Европт мөн хугацаанд нас баралтын түвшин есөн хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ тивд нэг долоо хоногт 4.5 мянга гаруй хүн нас барж, нийт 235 мянгад хүрсэн бол шинээр 418 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт 5.67 саяд хүрээд байна.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт 591 мянга, АНУ-д 298 мянга, Бразилд 194 мянга гаруй шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн бол Энэтхэгт 7.7 мянга, АНУ-д таван мянга гаруй, Бразилд 4.7 мянга орчим хүн халдварын улмаас нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )