Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
“Есдүгээр сарын 28-ны өдөр Алматагийн нислэгээр ирсэн 95, есдүгээр сарын 29-ний өдөр Бээжингийн нислэгээр ирсэн 65, есдүгээр сарын 15-ны өдөр Сөүлийн нислэгээр ирсэн 266, есдүгээр сарын 15-ны өдөр Франкфуртын нислэгээр ирсэн 240 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Нямхүү ярилаа.
Одоогийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 313 тохиолдол байгаагаас 305 өвчтөн эдгээд байна. Эдгэрэлтийн түвшин 97 хувьтай байгаа юм.
Одоогоор ХӨСҮТ-ийн клиникт найман хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.