Энэтхэгийн дэд ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Энэтхэгийн дэд ерөнхийлөгч Венкайа Наиду коронавирусээр халдварласан тухайгаа твиттер хуудаснаа жиргэжээ.

Түүнд ямар нэгэн шинж тэмдэг огт илрээгүй бөгөөд шинж тэмдэггүй хэлбэрээр халдварлаж одоо гэртээ тусгаарлагдаж байна. Гэвч түүнд эмч нар зөвлөгөө өгч эмчийн байнгын хяналтад байх аж.

Түүний гэр бүлийн гишүүдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна. Хэдийгээр халдвар илрээгүй ч тэднийг өөр газарт тусгаарлахаар болжээ.

Одоогоор түүний биеийн байдал тогтвортой халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрээгүй амьсгал давхцах шинж тэмдэгтэй байгааг эмч нар мэдээллээ.


Эх сурвалж: BBC

Top