Энэтхэгийн Ерөнхий сайд Доналд Трампыг хурдан эдгэхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн твиттер хуудастаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хурдан тэнхэрч, эргэн ажилдаа орохыг ерөөжээ.

Тэрбээр твиттер хуудастаа “Эрхэмд дотны нөхөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трампыг хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж, эрүүл энхийг хүсэе” гэж жиргэжээ.

Энэтхэг улсад ч коронавирусний цар тахал нөлөөгөө тусгаж Засгийн таван ч гишүүн өвчлөн, нэг гишүүн нь эндээд байна. Энэ долоо хоногт тус улсын дэд ерөнхийлөгчөөс коронавируст халдвар илэрсэн билээ.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар зөвхөн АНУ-д л гэхэд коронавирусний батлагдсан 6.3 сая тохиолдол бүртгэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.48) 2020 оны 10 сарын 02

Энэтхэгчүүд Трампыг дэмжиж байгаа.

1  |  0
Top