АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар коронавирусээр халдварласан гэх мэдээллийн дараа европ тивийн голлох хувьцаанууд унаж эхэллээ.
Тухайлбал арилжааны эхэнд Их Британийн FTSE 100, Германы Dax, Францын Cac 40 индексүүд бүгд нэг хувийн уналттай гарчээ.
Түүнчлэн АНУ-ын дотоодод ч хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт сайнгүй байна. Dow Futures ханш л гэхэд 1.6 хувиар, S&P 500 индекс 1.6 хувиар, Nasdaq хувьцаа мөн 1.9 хувиар унаад байна.
Энэ нь коронавирус дэгдэж эхэлснээс хойш хамгийн том уналт ажээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )